Нийтэлсэн : 2019-03-28 11:16:26


“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ” СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.


“Жендэрт суурилсан хүчирхийлэл” үндэсний судалгааны үндсэн үр дүнг аймгийн бодлого төлөвлөгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зөвлөмжийг боловсруулах зорилготой семинар өнөөдөр Арвайхээр хотноо болов. Тус судалгааг Үндэсний статистикийн хороо, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байуулж, 2018 оны 6-р ард үр дүнг улсын хэмжээнд танилцуулсан юм. Семинарт судалгааны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагын шийдвэр гаргагч, мэргэжилтнүүд болон Арвайхээр сумын багуудын нийгмийн ажилтнууд хамрагдаж судалгааны үр дүнгийн илтгэлийг сонсож, бүлгийн хэлэлцүүлэг хийж цаашид хийх шинжилгээ, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай  хамтран ажиллах юм.