Нийтэлсэн : 2019-03-18 10:41:43


НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

ХХҮГазртай хамтран Сүү сүүн, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдын ажлын байртай танилцан санаа бодлоо хуваалцсан. Нийт 6 иргэний ажлын байртай танилцсан. Үүний 4 нь Занабазар зах дээр үйл ажиллагаагаа явуулж байна.



УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Арвайхээр сумын ард иргэдтэй, албан хаагчидтай уулзлаа. Тус уулзалтаар Улсын Их хурлын гишүүний хувьд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, Улсын Их Хурлаас гаргасан хууль тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж, ард иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авсан. Тус арга хэмжээнд 84 иргэн оролцож санаа бодлоо солилцлоо.

 “Төлөөлөгчийн өдөр” Багийн малчид, мал бүхий иргэд, бизнес эрхлэгчдийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд Аймгийн ИХТ-ын төлөөлөгч Н.Эрдэнэсувд, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн дарга Б.Цэнгэл, МКМ аймгийн зохицуулагч Б.Одсүрэн, ХХААА-ны Бэлчээр, тэжээл усан хангамж хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр, Багийн засаг дарын ажлын алба нар хамтран тус арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 66 малчин, мал бүхий иргэд оролцож, санал бодлоо солилцож, салбар салбарын мэргэжилтнүүдээс хэрэгтэй мэдээлэл хүлээн авсан.

Тус арга хэмжээнд оролцсон малчидаас:

1.     Д.Эрдэнэбаатар, П.Түмэнбаяр нар Аймгийн засаг даргын жуух

2.     В.Чулуунсайхан, Ц.Пүрэвдорж нар Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын жуух

3.     Ч.Даваатогтох, Б.Түмэнбаяр нар  Арвайхээр сумын Засаг даргын жуух

4.     Э.Батбаатар, Ч.Баярхүү нар Арвайхээр сумын ИТХурлын жуух тус тус шагнагдсан.