Нийтэлсэн : 2019-03-18 10:35:56


ОНГИЙН 13 ДУГААР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


1.Архидалтгүй “Өвөрхангай хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй архигүй Цагаан сар тэмдэглэх, архигүй  хамт олон болох, архинаас татгалзах уриалга бүхий брошур наалтыг байрнуудын хаалга, хананд нааж иргэдэд сэрэмжлүүлэг уриалгыг хүргэж,  багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг  дэлгүүрүүдэд тус уриалга, 21 нас хүрээгүй иргэнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг сануулж, хориглох брошур наалтыг мэдээллийн самбарт байрлууллаа. Мөн  төв бараан захын баруун талаар зогсож иргэдэд үйлчилдэг таксины жолооч нарт болон зогсоолд зогссон жолооч нарт сэрэмжлүүлэг, уриалгыг хүргэж  ажиллалаа.

2. Арвайхээр, Тарагт сумаас сонгогдсон УИХурлын гишүүн Д.Тогтохсүрэн 2019 оны 02 дугаар сарын  25 нд  ХДТеатарт багийн иргэдтэй уулзалт хийж тус уулзалтанд 63 иргэн оролцож цаг үеийн мэдээлэл авч орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.


3.Мөн УИХ дарга н.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын  27 нд  ХДТеатарт иргэдтэй уулзаж  иргэдийн саналыг сонсож тайлбар мэдээлэл, өгч  иргэд УИХ даргаас цаг үеийн, бүтээн байгуулалтын чиглэлээр болон өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлаар асуулт асуун, хариулт авч харилцан мэдээлэл солилцсон.

4.Сумын Амжиргаа дэмжих зөвлөлийн хурал 2 удаа хуралдаж  тус хурлаар  2 иргэний асаргааны материал хэлэлцэгдэж дэмжигдсэн байна.

5.Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч Төрийн болон төрийн бус байгууллага ААНэгжийн судалгааг гаргаж сумын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан түшмэлд хүргүүлсэн тус судалгааг гаргахад   ажил олгогч Төрийн байгууллага 20, ААНэгж-31, Иргэн-10, Худалдааны төв-1, байна. Мөн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр 12 байдаг.