Нийтэлсэн : 2019-03-18 10:31:01


ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


 МАНАЙ БАГ ГАВЪЯАТТАЙ БОЛЛОО.


Сар шинийн босгон дээр манай багийн иргэн Довчингийн Наваан Монгол Улсын Хүний Гавъяат эмч болж багийн иргэдээ төдийгүй Өвархангайчуудаа баярлуулсан сайхан үйл явдал боллоо.


 90-С ДЭЭШ НАСТАЙ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Аймаг сумын ИТХурлын Төлөөлөгчид БИНХурал, Багийн Засаг даргын ажлын алба хамтран багийн 90-с дээш настай ахмадууд “Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж хүндэтгэл үзүүллээ.

 АРХИДАЛТГҮЙ - ӨВӨРХАНГАЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Арвайхээр сумын ИТХурал, ЗДТГазар, Багийн Засаг дарга нарын ажлын алба хамтран Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийн хүрээнд сар шинийн баярыг архигүй тэмдэглэх аян өрнүүлж 5,8,13 дугаар багийн орон сууцанд амьдардаг иргэдийн хаалган дээр уриалга наалаа. Үүнд: 5 байрны 170 айлын хаалган дээр уриалгыг наасан байна. Хийж хэрэгжүүлсэн ажлыг дэмжин ажилладаг, төрийн албан хаагчид иргэддээ талархал илэрхийлье.

 ГАХАЙ ЖИЛИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО.

 XVII жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн золголтыг БИНХурлын дарга, Тэргүүлэгчид, БЗДаргын ажлын алба, хэсгийн ахлагч, иргэдийг хамруулан шинийн 6-ны өдөр зохион байгууллаа.

АМЬЖИРГАА ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

АДЗөвлөлийн хурал 1 удаа хуралдаж 5 хүний материалыг хэлэлцүүллээ. Үүнд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 1 иргэн, 4 байнгын асаргааны сунгалтыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.