Нийтэлсэн : 2019-03-12 15:52:18


ДЭЛГЭРЭХ ДЭНЖИЙН 7 ДУГААР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

1.  Багийн нутаг дэвсгэрт  “Архидалтгүй Өвөрхангай”  самбар байршуулж, багт үйл ажиллагаа явуулж байгаа 7 хүнсний  дэлгүүр, 2 худагт нийтийн эзэмшлийн талбайруу харсан камер байршуулах талаар мөн “Архидалтгүй Өвөрхангай” зурагт хуудас наан ажилалаа.

2. Багт үйл ажиллагаа явуулдаг “Алтан буудай өгөөж” талх нарийн боовны цехний дөлгөөн талх бүтээгдэхүүн дээр “Аюулгүй иргэн Амар тайван Өвөрхангай” зурагт хуудас наан ажилалаа.

3. УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж Улсын Их Хурлын намрын чуулган завсарласантай холбогдуулан сонгогдсон тойргийн буюу Арвайхээр сумын 13 багийн иргэдтэй уулзалт хийж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Уулзалтанд дэлгэрэх дэнжийн 7 дугаар багийн 88 иргэн оролцлоо.

4.Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар орон нутгийн анхны томилолтоороо Өвөрхангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тус уузалтанд дэлгэрэх дэнжийн 7 дугаар багийн 20 иргэн оролцлоо.