Нийтэлсэн : 2019-03-12 15:40:00


ХҮЙС ТОЛГОЙН 11 ДҮГЭЭР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

1. Үндэсний уламжлалт Сар шинийн баярыг угтан Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх хуулийн дагуу байгууллагын харъяалалгүй 125 ахмад настаны судалгааг гарган өгч ажиллаа. 

2. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн ажлын албанаас эрхлэн гаргасан “Өвөрхангай сэтгүүл” болон Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэсээс бэлтгэсэн “Бүтээлч Өвөрхангай” 2020 сэтгүүлийг шороон гахай жилийн цаг тооны бичгийн хамт 300 айл өрхөд тараах ажлыг хийлээ.

3. Өрхийн хөгжил 320 төсөл амжилттайгаар явагдаж байна. Тус багаас зорилтот бүлгийн  100 өрхийг хамруулан иргэдийн оролцоо идэвхи өндөр байна. Хамрагдсан өрхүүдийг 5 бүл болгон хувааж хэрэгцээний судалгааг гарган айл өрх бүрээр нэг бүрчлэн орж танилцан хэрэгцээ болон хүсэл сонирхолоор нь бүл үүсгэн үйл ажиллагаа нь жигдрээд байна.

4. 2019 оны байдлаар “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулах болзол журмыг хангасан Түмэннастын Цэрэнсугар, хоёрдугаар зэргийн одонд Буяндэлгэрийн Сосорбурам, Болдбаатарын Даваадулам нарын 3 эхийн материалыг бүрдүүлэн, Арвайхээр сумын ИТХурлын ажлын албанд хүлээлгэн өглөө.

5. Арвайхээр хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаааны хүрээнд “Зууны гүүр” ХХК-ын бэлтгэсэн сэтгэл ханамжийн судалгааг багийн 74 өрхөөс авах ажлыг багийн хэмжээнд зохион байгуулан ГХБХБГазарт хүлээлгэн өглөө.

6. Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал 3 удаа хуралдаж ахмад настны асаргааны сунгалт 3-г хэлэлцүүлж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэв.