Нийтэлсэн : 2019-03-12 11:18:18


ЗҮЛЭГТИЙН 12 ДУГААР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийн хүрээнд 7 хоногийн аян зарлагдаж, сар шинийн баярын өмнө буюу 2 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 2 усан сан, 5 үйлчилгээний төв, 4 хүнсний дэлгүүрүүдэд архидалтын эсрэг санамж байршуулав.


2 дугаар сарын 12-ны өдөр аймаг, сумын ИТХурлын төлөөлөгчид, багийн ажлын алба хамтран багийн иргэдийн дунд сар шинийн золголтын арга хэмжээ зохион байгуулж, азын сугалаа, шагай шүүрэх тэмцээн зэргийг зохион байгуулав.

  

2 дугаар сарын 22-ны өдөр багийн ИНХ-ын Тэргүүлэгчид хуралдаж багт хийгдэх ажлын, багийн ИНХурлаас хийх ажлын, ГХУСэргийлэх ажлын зэрэг төлөвлөгөөнүүдийг хэлэлцэн баталж, багийн иргэдийн Нийтийн 3 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төслийг танилцуулж, 3 дугаар сарын 05-ны өдөр хийхээр товыг тогтлоо.

   2019 онд "Алдарт эх"-ийн одон авах 3 эхийн материалыг сумын ИТХуралд бүрдүүлж өглөө. 2 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн багийн иргэдтэй уулзалт хийж, 65 иргэн оролцлоо.