Нийтэлсэн : 2019-03-12 10:25:45


БУРХИЙН 9 ДҮГЭЭР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Үндэсний уламжлалт Сар шинийн баяр болсонтой холбогдуулан Бурхийн 9 дүгээр багаас “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн золголтийг зохион байгууллаа. Багийн 85 иргэн оролцлоо. Тус золголтийн үеэр морь уралдуулах, шагай шүүрэх тэмцээнүүд болж, азтан шалгаруулах сугалаа явуулан амжилттай зохион байгуулан ажиллалаа.



УИХурлын гишүүн Д.Тогтохсүрэн 1,9,12 дугаар багийн иргэдэд шинээр гарсан, мөрдөгдөж буй хууль тогтоомжийн тухай, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж, иргэдтэй уулзаж, сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.


Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал 3 удаа хуралдаж, өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмж 2, ахмад настны асаргааны сунгалт 3, ХБ-тэй хүүхдийн асаргааны сунгалт 3,  ХБ-тэй иргэн 3, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 1, хэлэлцэгдэж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэв. Хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг 3 өрхийг шалгуурт нийцэхгүй улмаас түтгэлзүүлсэн.