Нийтэлсэн : 2019-03-12 09:43:01


СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Багийн 90-ээс дээш настай нэг ахмад настан иргэнд аймгийн ЗДТГазар, аймгийн ИТХурлын төлөөлөгч Д.Лхам-Оролмаа багийн 200 ахмад настан иргэдэд тус тус  хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.



 “Архиталгүй-Өвөрхангай”, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Нийгмийн хариуцлагатай байгууллага” аянд идэвхтэй оролцож 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 байрны 150 гаруй өрхийн хаалга, орц, багийн нутаг дэвсгэрт байрлах 2 усан сан, 7 дэлгүүрийн цонх, хаалганд уриалга нааж, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдэд хуулийн гарын авлага материал тараан өглөө.

 Багийн сар шиний золголтыг шиний 8-нд зохион байгууллаа. Золголтын арга хэмжээнд аймаг, сумын ИТХурлын төлөөлөгч нар оролцлоо. Золголтын арга хэмжээний үеэр “Азтан” 5 иргэнийг шалгаруулан “Итгэлт хамба, Улаан-Үүд” явах эрхийн бичгийг гардууллаа.


 УИХурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн 1, 9, 12 дугаар багийн иргэдтэй хийх уулзалтанд багийн 85 иргэн идэвхтэй оролцлоо.