Нийтэлсэн : 2019-03-12 09:36:02


РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН 2 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

1. Багийн иргэн, аймгийн заан Чулууны Баянбилэгийн гэр бүлийн санаачлагаар жил бүр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан иргэдэд тусламж дэмжлэг үзүүлдэг уламжлалтай юм. Үүний хүрээнд Л.Батзориг, Ж.Жаргалсайхан, Ц.Ичинхорлоо, Ж.Баярсайхан, Т.Мягмарсүрэн нарын 5 өрхөд тус бүр 100.000 төгрөг өгч, сайн санааны тусламж үзүүллээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.


2. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн ажлын албанаас эрхлэн гаргасан “Өвөрхангай сэтгүүл” болон “Бүтээлч Өвөрхангай” 2020 сэтгүүлийг шороон гахай жилийн цаг тооны бичгийн хамт 320 айл өрхөд тараах ажлыг хийлээ.



3. Багийн “Хүүхэд хамгааллын хамтарсан баг” кейс нээн ажиллаж байна.



4. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн уулзалт болон "Эртэч Монгол залуу" өглөөний цайны арга хэмжээнд багийн иргэдийг өргөнөөр оролцууллаа.



5. “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулах болзол журмыг хангасан Дуламын Ганцэцэг, Бямбын Чулуун-Эрдэнэ, Аюушийн Алтанцэцэг, Бодийн Ринчиндолгор, Цагаанпүрэвийн Цэвэлноров, Базардаргиагийн Оюун-Эрдэнэ нарын 6 эхийн материалыг бүрдүүлэн, Арвайхээр сумын ИТХурлын ажлын албанд хүлээлгэн өглөө.


6. Арвайхээр хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах, орон зайн газар ашиглалтын бүс тогтоох, ямар төрлийн сууцны төрөл ирээдүйд ашиглагдах магадлалтай, нийгмийн бүтэц болон эдийн засгийн боломжийг дээшлүүлэхэд юу хийгдэх хэрэгтэй болохыг хэрэглэгчээс тодруулах зорилгоор “Зууны гүүр” ХХК-ын бэлтгэсэн сэтгэл ханамжийн судалгааг багийн 115 өрхөөс авах ажлыг багийн хэмжээнд зохион байгуулан ГХБХБГазарт хүлээлгэн өглөө.