Нийтэлсэн : 2019-03-12 09:28:33


НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Ноёны 10 дугаар багийн “Төлөөлөгчийн өдөр”-т  “Сонирхолтой-Хөгжилтэй-Хэрэгтэй цаг”-ийг хамтдаа үйл ажиллагаанд зориулан 18-35 насны залуучуудын уулзалт арга хэмжээнд нийт 28 залуу оролцлоо. ДЗОУБайгууллагын “Өрхийн хөгжил 320” төсөлд хамрагдсан 75 өрхөд өрхийн хөгжлийн дэвтэр, батламжийг гардуулсан. 15 өрхийг нэг бүл болгон зохион байгуулалтанд оруулж, дараагийн үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.



Хүнсний талоны иргэдэд ХХҮГазар мэдээлэл хийсэн. Үүнд 140 иргэн оролцсон. Шинэчлэгдсэн хууль журамын танилцуулга хийсэн. Зохион байгууллагч Д.Баттогтох Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Нохойгоо бүү сул тавь уриан дор иргэдэд мэдээлэл хийсэн. Өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд мэдээлэл хийсэн.

Сар шинийн баярын угтан багийн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллага-ын хог хаягдлыг цэвэрлэх, хоггүй орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүнд нийт 152 иргэн хамрагдаж, гудамж талбай, гуу жалга-ны хогыг цэвэрлэсэн.

2018 оны ажлаа дүгнүүлж “Хүүхдийн хөгжил хамгаалал”ын зорилтот жилийн хүрэээд Аймгийн “Хүүхдэд ээлтэй” багаар 2-р байранд оролцсон.

2018 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан. Арвайхээр сумын хүндэт жуух бичгээр С.Чулуунцэцэг, Сумын алдарт уяач Ө.Алтаншагай нар шагналаа гардан авлаа. 2018 онд ажил хөдөлмөрөө үнлүүлэн сумын сайн малчин Т.Мөнгөн, Г.Дэмбэрэлнинж нарыг хотонд нь очиж шагналыг гардуулав.