Нийтэлсэн : 2019-03-11 14:28:04


“ЭРХЭМСЭГ БҮСГҮЙЧҮҮД” БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрхэмсэг бүсгүйчүүд” өдөрлөг арга хэмжээг “Нэг өрх-Нэг ажлын байр”, “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” хөтөлбөрийн оролцогч эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний дунд зохион байгууллаа. Арга хэмжээнд оролцогчдын хоорондын харилцаанд эерэг хандлага бий болж, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ амжилттай болж оролцогч багуудын дунд хөтөлбөрийн дагуу багийн мэндчилгээ, шүлгийн уралдаан, бүжиг, хөгжөөнт тоглоом гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шарлгарууллаа.