Нийтэлсэн : 2019-03-11 14:23:30


БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, САЙЖРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

2019 оныг “Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жил болгон зарлаж ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний 1.2 дахь заалтыг үндэслэн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй тохижилтын гэрээг байгуулав. Тус гэрээг байгуулснаар байгууллага аж ахуйн нэгжүүдийн тохижилт сайжирч, хотын ногоон байгууламжийн хамрах талбай ихсэх, гэр хорооллын айл өрхийн ногоон байгууламж, гэрэлтүүлэг тодорхой түвшинд нэмэгдэх зэрэг олон үр дүнгүүд гарах юм.