Нийтэлсэн : 2019-02-28 12:32:12


АРВАЙХЭЭР СУМЫН “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАНХИМ”-ЫГ ТОХИЖУУЛАН, ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛЛЭЭ.

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг тохижууллаа. 

Тус танхимаар тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах шаардлагатай, сургууль завсардсан, танхимын сургалтанд хамрагдах боломжтой хөгжлийн онцлогтой хүүхдүүд хичээллэн боловсрол олж авах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм. 
Танхимын өрөө байрыг Арвайхээр сумын ЗДТГ-аас хангаж, танхимыг тохижуулах засвар үйлчилгээ сургалтын хэрэглэгдэхүүн, сандал ширээ, тенхик хэрэгслийг Японы “Хүүхдийг Ивээх Сан”-ийн тэтгэлэг 5,8 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ.