Нийтэлсэн : 2019-02-28 12:29:53


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Арвайхээр сумын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж байна. Энэ хүрээнд Арвайхээр сумын ЗДТГ, ИТХ, Хотын захирагчийн алба, багуудын ажлын алба, Арвайхээр тохижилт үйлчилгээ, Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар, СӨХ-ны ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. 

Тус уулзалтаар Улсын Их хурлын гишүүний хувьд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, Улсын Их Хурлаас гаргасан хууль тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж, ажилтан албан хаагч нарын асуултад хариулж, санал хүсэлтүүдийг хүлээн авлаа.