Нийтэлсэн : 2019-02-21 11:42:17


ЗҮЛЭГТИЙН 12 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2018 оны жилийн эцсийн байдлаар 337 өрхийн 1216 хүн амтай боллоо. Тус оны 3 дугаар сард Бурхийн 9 дүгээр багаас тасран шинээр баг байгуулагдахад 296 өрхийн 1076 хүн амтай байсан ба жилийн эцсийн байдлаар өрх 41 буюу 12.2 хувиар, хүн ам 140 буюу 11.5 хувиар өслөө. Нийт хүн амын 40.6 хувийг 0-17 насны хүүхэд, 30.8 хувийг 18-40 насны залуучууд, 15 хувийг 40-55/эм/, 60/эр/ хүртэлх насныхан, 13.6 хувийг ахмад настнууд тус тус эзэлж байна.

Мал тооллогын хувьд  55 өрхийн нийт 12503 мал тоологдсоноос тэмээ 5, адуу 533, үхэр 424, хонь 6347, ямаа 5194 тус тус тоолуулсан. Малын тоог урд онтой харьцуулахад  209 мал буюу 1.7 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Эдгээр харьцуулалтаас харахад  хүн ам, малын тоо  цаашид өсөх  хандлагатай байна.


Багийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээг 1 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.


 

 Арвайхээр сумын 2019 оны цэргийн шинэчилсэн   бүртгэл 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус багийн 18-50 насны 283 иргэн хамрагдахаас 283 иргэн буюу 100 хувьтай хамрагдлаа. 

 

 Шороон гахай жилийн босгон дээр "Сумын аварга малчин"-аар Н.Осор, "Сумын аварга тариаланч"-аар П.Бэхбат нар тодорлоо. Залуу малчин Нацагдоржийн Осор, Содномын Зул нарын "Сумын аварга малчин"-ы цол, тэмдгийг малчны хотонд нь очиж гардуулав. Пунцагийн Бэхбат "Сумын аварга тариаланч"-ийн шагналыг сумын удирдлагуудаас гардан авлаа.


Мөн "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" зорилтот жилийн хүрээнд аймгийн ЗДТГазраас зарласан "Хүүхдэд ээлтэй өрх" шалгаруулах болзолт уралдаанд тус багийн иргэн Б.Бямбасүрэн, Ж.Энхжаргал нарын хоёр өрх шалгарлаа. Бадарчийн Бямбасүрэнгийн, Жаргалын Энхжаргал нарын гэр бүл "Хүүхдэд ээлтэй өрх"-ийн шагналыг гардан авлаа.