Арвайхээр суманд Нийгмийн халамжийн чиглэлээр дараах төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

ü  Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ /том хүн 16000, хүүхэд 8000/

ü  Тэжээгчээ алдсаны тэтгэвэр /сард 155000/

ü  Асаргааны тэтгэмж /сард 70000/

ü  Өрх толгойлсон эхийн тэтгэмж /улиралд 240000/

ü  Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж /нэг удаа 1,2 сая/

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд "нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хамруулна. /311 онооноос доош/

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;

Асаргааны тэтгэмж

Ø  бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;

Ø  тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

Ø  .эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа.

Өрх толгойлсон эхийн тэтгэмж 0-18 насны гурав болон түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

Ø  гэнэтийн аюул,осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх;

Ø  18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;

Ø  хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн; нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай,

Ø   дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх;