Нийтэлсэн : 2022-11-18 09:11:47


ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ.

“Хоршооны хууль эрх зүйн орчны өөрчлөлт” сэдэвт танхимын сургалтыг аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Татварын хэлтэс, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, хоршоологчдын 30 гаруй төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов.
Сургалтаар “Хоршооны тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд”, “Хоршооны тухай хууль, холбогдох журмын дагуу хоршоодыг шинэчлэн бүртгэх тухай”, “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өглөө.