Нийтэлсэн : 2022-11-17 11:52:08


Үндэсний бичгийн түргэн уншигч, цэвэр бичигтнээ шалгарууллаа.

Монгол бичигт суралцах бүх нийтийн хөдөлгөөн, "Үндэсний бичиг-өв соёл" аяны хүрээнд албан хаагчдын үндэсний бичгийн хэрэглээ, чадварыг дээшлүүлэх, үндэсний хэл бичгээ сурах хүсэл, эрмэлзлийг дэмжих зорилгоор үндэсний бичгийн түргэн уншигч, цэвэр бичигтнээ шалгарууллаа.
Шударга зөв уншигч төрөлд 1-р байр Хэвлэл, мэдээлэл сүлжээний ажилтан Л.Цолмон, 2-р байр Архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Болормаа, 3-р байр Рашаантын 8 дугаар багийн Нийгмийн ажилтан Н.Гаваадулам нар
Цэвэр сайхан бичигтэн төрөлд 1-р байр Эмтийн 2 дугаар багийн Засаг дарга Д.Мөнхбаяр, 2-р байр Рашаантын 8 дугаар багийн Засаг дарга Т.Гантуяа, 3-р байр Бурхийн 9 дүгээр багийн Нийгмийн ажилтан Б.Энхмаа нар тус тус тэргүүлэн амжилттай оролцлоо.
Үндэсний бичгээ сурч, өв соёлоо түгээн дэлгэрүүлцгээе.