Нийтэлсэн : 2022-09-16 14:11:56


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТАЖИЛЛАЖ БАЙНА.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаагаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байгаа бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай төрийн албаны тухай хуульд шинээр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зорилго, үр нөлөө, төрийн бүтээмжийн чиглэлээр баримталж буй бодлого, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний талаар Төрийн албаны зөвлөлөөс хийж буй ажил, төрийн албаны шинэтгэлийн үйл явц дахь төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, албан тушаалын тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлуудаар ярилцаж, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч С.Цэдэндамбаа төрийн албан хаагчдыг “Бие биедээ манлайлал, иргэддээ үлгэрлэл” байхыг уриалж, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг анхаарахад нэгдмэл байдлаар шийдвэрлэх бүхий л арга замыг эрэлхийлж байгаа бөгөөд иргэдийн хүлээлт, шаардлагад нийцүүлэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж ажиллахыг онцлон тэмдэглэлээ.