Нийтэлсэн : 2022-09-08 10:44:54


МОД ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАЙ ЖИЛДЭЭ 40-50 МЯНГАН МОД, БУТНЫ СУУЛГАЦЫГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ.



Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод, бутны суулгацыг орон нутагтаа тарьж ургуулан дотоодын болон бусад аймаг, сумдыг хангах зорилгоор Арвайхээр суманд 5 га газар бүхий мод үржүүлгийн талбайг бий болгоод байна. Тус талбайд энэ жил хайлаас, улиас, гүйлс, бүйлс, шархуайс, бургас, чацаргана зэрэг модны суулгацыг суулгасан бөгөөд ирэх жил 2 настай улиас, хайлаасны 30,000 орчим суулгацыг ханган нийлүүлнэ.
Мөн 40*6, 20*6 бүхий хэмжээтэй 3 улирлын хүлэмж болон задгай талбайн хайлаасны суулгац нийт талбайн 60 хувийг, улиас 10 хувь, жимсний мод 10 хувь, бусад гоёл чимэглэлийн мод бутны суулгацын 10 хувийг эзлэх талбайд тус тус тарилт хийгдэх төлөвлөгөөтэй байна.
Мод үржүүлгийн талбайн усалгаа, арчилгаа, үйл ажиллагааг “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГазар хариуцан ажиллах бөгөөд орон нутгийн хөрсний онцлогт тохирсон, амьдрах чадвар бүхий мод бутны суулгацыг гадны аж ахуйн нэгжээс худалдан авахгүйгээр дотоодын хэрэгцээгээ хангаж улмаар жилд 40-50 мянга орчим суулгацыг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байна.