Нийтэлсэн : 2022-09-01 17:19:55
ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.
Арвайхээр сумын Засаг Даргын Тамгын Газар нь Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, иргэнээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цаг дуустал хугацаанд цаасан хэлбэрээр хүлээн авна.
Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, иргэнд тавигдах шаардлага
1.Тус суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
4.Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;
5.Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;
6.Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд журмын 6.3.2-6.3.4-д заасан шаардлагаас гадна тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх;
Хоршоо, ЖДҮҮЭ, иргэний боловсруулсан төсөлд тавигдах шаардлага
1.Тус суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
2.Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
3.Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4.Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
5.Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
6.Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
7.Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;
8.Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;
9.7 ба 8 дахь шалгуур нь ЖДҮҮЭ, иргэнд хамаарахгүй;
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар