Нийтэлсэн : 2022-05-10 09:54:21


“БИД АРВАЙХЭЭР ХОТЫН ЗАЛУУС” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Б.Ганбатын санаачлагаар төрөлх хотдоо ажиллаж амьдарч буй залуусын дуу хоолойг сонсох, сум орон нутгийн хөгжил дэвшил, өнөөгийн байдлын талаар үзэл бодлоо илэрхийлж, үнэтэй санал санаачлага өрнүүлэх чөлөөт уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалтад ирсэн залуус хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, хотын өнгө үзэмж, дэд бүтцийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэж байхыг хүсч байгаагаа илэрхийлж байна.
Мөн аливаа асуудал, арга хэмжээнд залуучууд өөрсдөө идэвх санаачлагатай байж оролцоогоо нэмэгдүүлэх, цаг баримтлах, хүүхдийн хүмүүжил, боловсролд эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулах, ухаалаг гар утасны хэрэглээнээс татгалзах, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг асуудлуудыг дэвшүүлж, санал солилцов.
Цаашид Арвайхээр хот “Залуусаа сонсох өдөр”-тэй болж улирал тутам залуучуудын уулзалтыг зохион байгуулж байхаар боллоо.
Уулзалтад үнэтэй цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн Арвайхээр хотын эртэч залуустаа талархал илэрхийлье.