Нийтэлсэн : 2022-05-10 09:51:59


ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ АРВАЙХЭЭР СУМАНД АЖИЛЛАЛАА.

Тогтвортой амьжиргаа-3 төслийн хэрэгжилтэд Дэлхийн банкнаас хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг хүрэлцэн ирж сумын Засаг дарга, ОНХСангийн ажлын хэсэг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, хяналт шинжилгээ үнэлгээний багтай уулзалт хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтаар сум хөгжүүлэх бодлого, ОНХСангийн хэрэгжилт, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, олон нийттэй харилцах, сургалт сурталчилгаа, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар санал солилцов.
Арвайхээр сум нь орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Монгол улсад 1 дүгээр байр эзэлсэн сайн туршлагатай. Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээ тогтмол өсгөж байгаа арга туршлага, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн байдал, төслийн хэрэгжилт болон үр ашгийн талаарх асуудлуудаар туршлага судлах үр дүнтэй уулзалт боллоо.