Нийтэлсэн : 2022-01-28 12:17:59


"ӨӨДӨСХӨН" ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЭРЭЙ.

Арвайхээр сумын Насан туршийн боловсролын нэгжийн дэргэдэх "Сайн дурын ажиллагааны төв"-ийн ээлжит ажил болох хавтага хийх сургалтын хэрэглэгдэхүүнийг хандивын аргаар үүсгэх гэж байна.
Таны илгээсэн торгоны өөдсөөр охид, эмэгтэйчүүд маань хавтага хийж хайртай дотны хүмүүстээ бэлэглэх, улмаар зааж сургах чадварт суралцах болно.
Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ нэгдээрэй.
Та өөрийн харьяа багийн Засаг даргын ажлын алба болон доорх утсаар холбогдон аянд нэгдэх боломжтой.