Нийтэлсэн : 2021-12-20 10:38:28


Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан боллоо.

2021 оны 12 дугаар сарбн 20-ны өдрийг ээлжит хуралдаанаар Арвайхээр сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай, “Иргэний оролцоо-Эрүүл орчин” зорилтот жилийн ажлын биелэлт, үр дүн, 2022 оны зорилтот жилийн тухай, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөө батлах, Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2016-2026 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт өөрчлөлт оруулах, 2021 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, сумын 2021 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах, данснаас хөрөнгө хасах асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, 90.6 хувийн биелэлттэй хэмээн дүгнэлээ. Тус хөтөлбөрийн 5 бүлэг, 42 зорилт, 206 арга хэмжээг тусган хэрэгжүүлж, салбарт бүрт тодорхой ахиц дэвшил гарган ажилласныг Төлөөлөгчид ийнхүү дүгнэж, мөн цаашид анхаарах, сайжруулах асуудлаар үүрэг өглөө.

 

Харин Сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2021 оныг “Иргэний оролцоо-Эрүүл орчин” зорилтот жил болгон зарлаж, сумын Засаг даргыг захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, нийт Арвайхээрчүүд тус зорилтот жилийн хүрээнд 8 бүлэг, 34 зүйл заалт арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн байна.