АРВАЙХЭЭР СУМЫН НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА


НЭР: Ц.БЯМБАТОГТОХ          

АЛБАН ТУШААЛ: БАГИЙН ЗАСАГ ДАРГА

УТАСНЫ ДУГААР: 99602110

И-МЭЙЛ ХАЯГ: togtokhoo_2023@yahoo.com




НЭР: В.ЦЭРЭННАДМИД

АЛБАН ТУШААЛ: БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН

УТАСНЫ ДУГААР: 88378084

И-МЭЙЛ ХАЯГ: tserennadmid444@gmail.com

 




Газар нутгийн байршил:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10-р баг нь баруун талаараа  Арвайхээр  5-р багтай, хойд талаараа Их-Уул ягаан толгойн 6-р багтай, урд талаараа Хүйс толгойн  11-р багтай тус тус хиллэдэг бөгөөд 532 га талбай бүхий газар нутагтай гэр хорооллын баг юм.

Хүн ам: 
2017 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор
854 өрхийн 3058 хүн амтай, түр оршин суугч 253 өрхийн 529 хүн ам байна. 2016 оны эцсийн мал тооллогоор  малчин болон мал малладаг өрх 82, мал бүхий өрх 56 нийт 138 өрх 30215 толгой мал тоолуулсан байна

Аж ахуй нэгж, албан байгууллага:
Багийн нутаг дэвсгэр дээр Агаарын Цэргийн 0113-р анги, Мал эмнэлгийн газар 1, хүнсний  дэлгүүр 11, зоогийн газар  1,түлээ нүүрсний зах  1, авто дугуй засвар 7,  “Энэрлийн эх” катологи сүм, хүүхэд харах үйлчилгээ 1,  тус  тус үйл ажиллагаа явуулж байна.

 

Багийн ажлын албаны ололт, амжилт:

2017 онд Аймгийн аварга “Шатарчин баг”

2017 онд “ Ахмадын хөгжил”-ийг дэмжих зорилтот жилийн хүрээнд 3-р байр