АРВАЙХЭЭР СУМЫН РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА




Засаг дарга: Т.Гантуяа

Утасны дугаар: 88011901

И-мэйл хаяг: tgaya5@yahoo.com


        





Зохион байгуулагч: Д.Батцэцэг

Утасны дугаар: 88009478










Нийгмийн ажилтан: Н.Гаваадулам

Утасны дугаар: 99707171

И-мэйл хаяг: Gavaadulam_888@yahoo.com



Өрх, хүн ам, мал:

2019 оны дүнгээр нийт 907 өрхийн 3070 хүн ам, үүнээс эрэгтэй 1471, эмэгтэй 1599 байгаагийн дээр түр оршин суугч 124 өрхийн 260 иргэн байна. Малтай өрх 105, үүнээс малчин өрх 61, мал бүхий 44, нийт 21453 мал тоологдсон байна.

Нийт хүн амын 648 буюу 21.1 хувь нь дээд боловсролтой, 129 буюу 4.2 хувь нь тусгай дунд, 791 буюу 25.7 хувь нь бүрэн дунд, 388 буюу 12.6 хувь нь бүрэн бус дунд, 325 буюу 10.5 хувь нь бага боловсролтой.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан байшин, орон сууцны тооллогын дүнгээр багийн нутаг дэвсгэрт нийт 10 орон сууц, 1 нийтийн байр, 427 байшин, 221 гэр тоологдсон дүн мэдээтэй. Нийт өрхийн 25 хувь нь орон сууцанд, 75 хувь нь гэр хороололд амьдарч байна.

Газар нутгийн байрлал:

Тус баг 1996 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн ИТХурлын 03 дугаар тогтоолоор үүсэн байгуулагдсан. Анх Арвайхээр сумын 3 дугаар багийн 26-41 дүгээр гудамжны 365 өрх, 4 дүгээр багийн 1-8 дугаар гудамжны 125 өрхийг харьяалуулан нийт 490 өрх, 1890 хүн амтай байгуулагдаж байсан.

Арвайхээр хотын хойд хэсэгт Гандангийн засмал замаас зүүн тийш Өлзийт овооны урд хэсэг, БОЭТөвийн хойд дэнж, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн хойд болон зүүн хэсгийн гэр хорооллын өрхүүд, 329, 330, 332, 335, 343, 466, 339, 340, 341, 342 дугаар байрууд хамаарах бөгөөд урьд нь дан хашаа гудамжит гэр хороолол байсан бол 2012 оноос орон сууцжилт явагдаж одоогоор нийт 10 орон сууц ашиглалтад орлоо.

Аж ахуйн нэгж, албан байгууллага:

Багийн нутаг дэвсгэрт Барилга, хот байгуулалтын газар, “Түшиг дөлгөөн” ӨЭМТөв, 250 хүүхдийн цэцэрлэг, “Жим” хувийн цэцэрлэг, 7 давхар “Арвай палас” зочид буудал, “Шунхлай” ШТС, Оёдлын үйлдвэр, “Сод”, “Элит”, “Солонго” зэрэг худалдаа үйлчилгээний төвүүд, авто угаалга, халуун усны газар үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ Арвайхээр хотыг цэвэр усаар хангах “Цэвэр усны төв сан” байрладаг.

Аймаг, сумаас сонгогдсон төлөөлөгчид:

Тус багаас аймгийн ИТХурлын төлөөлөгчөөр О.Батжаргал, сумын ИТХурлын төлөөлөгчөөр Д.Сосорбарам, Б.Сангисүрэн, Д.Лхүмбэ, багийн ИНХурлын даргаар Д.Сосорбарам, Тэргүүлэгчдэд П.Раднаа, Х.Оюунчимэг, Н.Гаваадулам нар ажиллаж байна.