Арвайхээр сумын ЗДТГ-т өргөдөл, гомдол цахимаар гаргах
Төрийн албан хаагчийн ашиг сонирхолтой холбогдох мэдээлэл
АРВАЙХЭЭР СУМЫН ЭМТИЙН 2 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Засаг дарга: Д.Мөнхбаяр
Утасны дугаар: 998087858 98322223
И-мэйл хаяг: dmunkhbayar35@gmail.com
Зохион байгуулагч: П.Баттогтох
Утасны дугаар: 99889758
Өрх хүн, ам:
2019 оны жилийн эцсийн байдлаар 709 өрхийн 2456 хүн ам, 0-18 насны хүүхэд 819, хөдөлмөрийн насны хүн ам1329 иргэн байгаагаас 121 иргэн төрийн байгууллагад, 243 иргэн хувийн байгууллагад, 293 иргэн албан бус хөдөлмөр эрхэлж байна . Ахмад настан 360 байгаагаас 242 нь харъяалалгүй ахмад настан, Мөн 90-ээс дээш настай 7 ахмад настан байна. Манай багт 55 өрхийн 191 түр оршин суугч байна. 105 малчин буюу мал бүхий өрхтэй.
Газар нутгийн байрлал:
Эмтийн 2 дугаар баг нь Арвайхээр сумын баруун хойд хэсэгт байрладаг.
Аж ахуйн нэгж, албан байгууллага:
Эмтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 11-р тусгай цэцэрлэг , байнгын ажиллагаатай 8 нэрийн хүнсний дэлгүүр 8, Халуун усны газар 1, автозасвар 3, бензин түгээгүүрийн газар 1 тус тус үйл ажиллагаа явуулдаг. Эмтийн 2 дугаар багийн хүүхдүүд хамран суралцах тойргийнхоо шугамаар Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хүүхдүүдийн 80% нь хамрагдаж байгаа бөгөөд 20% нь бусад сургуулиудад хамрагдаж байна. Цэцэрлэгийн хувьд 4,5, 10 дугаар цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Насан туршийн боловсролын төвд 1 хүүхэд хамрагдаж байна.