АРВАЙХЭЭР СУМЫН “ОНГИ” 13 ДУГААР  БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 





Засаг дарга: Б.Азжаргал

Утасны дугаар: 99987490




 





Зохион байгуулагч: М.Эрдэнэчимэг

Утасны дугаар: 99698941

И-мэйл хаяг:  er.chimgee0330@yahoo.com.




Нийгмийн ажилтан: Э.Гоомарал

Утасны дугаар: 89071226 


И-мэйл хаяг: goomaral62@gmail.com






Багийн Засаг дарга, түүний ажлын алба:

Батпүрэвийн Азжаргал нь 1990 онд төрсөн, дээд боловсролтой. Нийгмийн ажилтан мэргэжилтэй. 2018 оноос 13 дугаар багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Багийн Зохион байгуулагч Мөнх-Очирын овогтой Эрдэнэчимэг нь 1986 онд төрсөн, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, 2019 оны 01 дүгээр сараас тус багийн зохион байгуулагчаар ажиллаж байна. Нийгмийн ажилтан Эдэнэбаярын Гоомарал 1995 онд төрсөн, дээд боловсролтой, Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй 2020 оны 05 дугаар сараас тус багт ажиллаж байна

БИНХурлын дарга-мэйл хаяг: -tsoodoloyun@gmail.com Утас:99891502

Засаг дарга: И-мэйл хаяг- Azaamunguu2123@gmail.com. Утас:99987490

Зохион байгуулагч: И-мэйл хаяг- Cchimeg427@gmail.com. Утас: 99698941

Нийгмийн ажилтан: И-мэйл хаяг-Goomaral62@gmail.com. Утас:89071226

Үүсэн байгуулагдсан нь:

Арвайхээр сумын Онгийн 13 дугаар баг нь Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2018 онд Онгийн 13 дугаар баг нэртэйгээр 720 өрх 2598 хүн амтайгаар байгуулагдсан. 2021 оны жилийн эцсийн байдлаар 945 өрх, 3434 хүн амтай болж өссөн ба гэрт-118 өрх, орон сууцанд-662 өрх, бие даасан тохилог сууцанд 52 өрх, сууцны тусдаа байшинд 113 өрх тус тус амьдарч байна.

Газар нутгийн байршил:

Арвайхээрийн 13 дугаар баг нь Арвайхээр сумын төв хэсэгт байрладаг. Тус баг баруун талаараа 9, 5 дугаар багтай хойд талаараа 5,6, багтай, зүүн талаараа 10,11 дүгээр багтай тус тус хил залгаа оршдог. Нийт өрхийн 80 хувь нь орон сууцанд амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус байгууллагуудын төвлөрөл ихтэй Төрийн байгууллага-20,  Аж ахуйн нэгж байгууллага-35, худалдааны төв-3, хүнсний дэлгүүр-18, тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Бидний бахархал:


1992 оны анхны үндсэн хууль батлалцсан 2 иргэн, гавьяат багш, эмч 3 иргэн, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой 10 иргэн, аймгийн аварга тариаланч 1, сумын аварга тариаланч 2, сумын аварга фермер 1 тус тус аваргуудтай байна. Төрийн дээд шагнал Алтангадас, хөдөлмөрийн хүндэт медальтан болон яамны салбарын тэргүүний ажилтнууд олон байна. 

Өрх, хүн ам:

2021 оны жилийн эцсийн байдлаар 945 өрхийн өрхийн 3434 хүн ам тоологдсон эрэгтэй 1614 эмэгтэй иргэн 1820, хүүхэд /0-17 нас/-1464, 18-39 насны залуучууд 1120 байна үүнээс хөдөлмөрийн насны 1717 иргэн байна.

Малчин өрх 31 аймгийн төвд суурин амьдардаг 914 өрх байна. Мал тооллогын хувьд нийт 10024 мал тоологдсоноос тэмээ 14, адуу 1500, үхэр 987, хонь 3995 ямаа 3528 тус тус  2021 оны эцсээр тоологдсон байна.