• 02 сарын 17, Даваа гараг
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ 93.1 ХУВЬТАЙ ДҮГНЭЛЭЭ.
229 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн XII хуралдаан 2022.12.16-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар 1.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай,

2.Сумын хөгжлийн 2023 оны үндсэн чиглэл батлах тухай

3.Арвайхээр сумын 2022 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах тухай

4.Хотын ногоон байгууламжийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай

5.Зорилтот жилийн төлөвлөгөөний үр дүнгийн тухай, 2023 оныг зорилтот жил болгон зарлах тухай

6.”Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” сумын ИТХ-ын 2022 оны 9/05 дугаар тогтоолын хэрэгжилт “Хотын соёл хөтөлбөр”

7.2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

 Хурлаар сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, хөтөлбөрийн 4 бүлэг, 37 зорилт, 190 арга хэмжээг үнэлж, 93.1 хувь буюу хангалттай хэмээн дүгнэлээ.

2022-12-23 00:00:00