• 04 сарын 13, Бямба гараг
Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтэд иргэдийн оролцоотой үнэлгээ хийв.
52 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Эх Нутаг Хөгжил” төв ТББ нь Швейцарын хөгжлийн агентлаг, Эгэх хариуцлагын олон улсын түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банк, Дэлхийн зөн ОУБ-ын хэрэгжүүлж байгаа МАСАМ-2 төслийн хүрээнд, Арвайхээр сумын Түшиг дөлгөөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжид үнэлгээ хийлээ.

ӨЭМТ-өөс аймгийн Эрүүл мэндийн газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан Гурвалсан гэрээний хэрэгжилтийг иргэдийн оролцоотой үнэлэх үнэлгээг нийт 400 иргэнийг хамруулж хийсэн.

Үнэлгээний дүнгээс харахад, тус эмнэлэг нь халаалтын асуудлаас шалтгаалан өвөл, хаврын улиралд хүйтэн, тав тухгүй байдаг, барилгын зай талбай бага, цаашид өргөтгөл барих шаардлагатай, нарийн мэргэжлийн буюу эмэгтэйчүүдийн, хүүхдийн, шүдний эмч дутагдалтай, түргэн тусламжийн ганцхан машинтай, үүнээс шалтгаалан зарим дуудлага, гэрийн үйлчилгээг очиж үзүүлж амждаггүй зэрэг нэн тулгамдсан асуудлууд байна. Мөн иргэдийн зүгээс гэрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, мэдээллээ олон нийтэд шуурхай хүргэж байх, ажлын бус цагаар жижүүр эмч гарган ажиллуулах, эмч ажилтнуудын харилцаа хандлага, ёс зүйг сайжруулах тал дээр өөрчлөлт, шинэчлэлт гарган ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн байна. free porn

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, сумын Засаг даргын Тамгын газар болон “Эх Нутаг Хөгжил” төв ТББ-аас нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой ажлын төлөвлөгөө боловсруулан, шийдвэр гаргах түвшинд баталгаажуулж, хамтран ажиллахаар боллоо. 

2023-10-21 17:24:49