Төрийн албан хаагчийн ашиг сонирхолтой холбогдох мэдээлэл
Албан бус зорилгоор ЗДТГазрын эд хөрөнгө, албаны мэдээллийг хувьдаа ашиглаж байгаа талаарх мэдээлэл
Арвайхээр хотын ЗДТГ-т өргөдөл, гомдол цахимаар гаргах
Нийтэлсэн : 2019-01-22 09:25:38
Өнөөдөр буюу 2019-01-19-ний өдөр Онгийн 13 дугаар багийн Засаг даргын ажлын алба, Арвайхээр сумын Захирагчийн алба, тус багийн иргэдтэй хамтран "Онги-Өргөө" СӨХ-г байгуулж ТУЗ-ийн даргаар Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Э.Мөнхбаатар нарыг сонголоо. Сууц өмчлөгчдийн холбоо ийнхүү шинээр байгуулагдсанаар СӨХ, оршин суугчдын хоорондын ажлын уялдаа холбоо сайжрах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл, байрын гадна болон дотоод арчлалт хамгаалалт сайжрах зэрэг олон давуу талууд бий болох юм. Тус СӨХ-нд 13 дугаар багийн 15 байр, 8 дугаар багийн 3 байр тус тус хамрагдаж байна.