Төрийн албан хаагчийн ашиг сонирхолтой холбогдох мэдээлэл
Албан бус зорилгоор ЗДТГазрын эд хөрөнгө, албаны мэдээллийг хувьдаа ашиглаж байгаа талаарх мэдээлэл
Арвайхээр хотын ЗДТГ-т өргөдөл, гомдол цахимаар гаргах
Нийтэлсэн : 2019-01-18 16:22:43
Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан 2011 оны 6 сарын 08-ны өдрийн “Эхчүүдэд “Алдарт эх” I, II дугаар зэргийн одонгоор шагнах журам”-ын дагуу Алдарт эх I, II дугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүд харьяалагдах багийн Засаг дарга, ажлын албатай холбогдож доорх материалуудыг бүрдүүлэн өгнө үү. Үүнд:
1. Журмын 2.1. б-д Эх болон хүүхдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ эсвэл архивын лавлагаа/ гэж заасны дагуу:
а/ Төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар,
б/ Иргэний үнэмлэх авахаар захиалга өгсөн байгаа тохиолдолд баг, хорооны эсвэл сургуулийн тодорхойлолт,
в/ Эх болон хүүхэд иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд баг, хорооны эсвэл сургуулийн тодорхойлолт
г/ Төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд төрөлтийн лавлагаа
д/ Төрсний гэрчилгээний дугаарт тэмдэглэгээ байгаа тохиолдолд заавал төрөлт, овог нэр солилт болон үрчлэлтийн лавлагаа /үрчлүүлсэн, үрчилж авсан, овог нэр сольсон, эцгийн нэр өөрчлөгдсөн тохиолдолд төрсний гэрчилгээний дугаарт дроп буюу “/” тэмдэглэгээ бичигддэг болохыг анхаарах/,
е/ Хүүхдийг эрэн сурвалжилж байгаа, засан хүмүүжүүлэх газарт байгаа тохиолдолд бичиг баримт байхгүй бол албан бичиг,
ё/ Овог нэрийн зөрчил түгээмэл байдгийг анхаарч, шаардлагатай тохиолдолд тайлбар хавсаргах,
ж/ Насанд хүрээгүй хүүхдүүдийг эрүүл энх бойжиж байгааг батлах баг хорооны засаг даргын тодорхойлолт /”Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн 4.1.1, 4.1.2 заалтад нийцэхгүй материал ирүүлсэн тохиолдол байгааг анхаарах/.
2. Журмын 2.1.в-д “Бусдаас 3 хүртэлх насны хүүхэд үрчилж авсан тухай иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа” гэж заасны дагуу:
а/ Гурав хүртэлх насанд өргөж авсныг батлах төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар,
б/ Гэрчилгээ байхгүй тохиолдолд төрөлтийн лавлагаа болон үрчлэлтийн лавлагаа,
в/ Эхийн төрүүлээд бусдад үрчлүүлсэн хүүхэд болон бусдад үрчлүүлээгүй ч өөрөө өсгөөгүй хүүхэд хамрагдахгүй гэдгийг анхаарах,
г/ Аавыгаа дагаж ирсэн хүүхдүүд ихэвчлэн төрсний гэрчилгээ дээрээ төрүүлсэн эхийн нэрээр явдаг бөгөөд шалгуулахаар өргөн мэдүүлэгдсэн эх 3 нас хүрэхээс өмнө тухайн хүүхдийг авч өсгөсөн гэдгийг батлах шүүхийн тогтоол гаргуулах.