Нийтэлсэн : 2019-01-18 12:01:54


ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

  

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжилгээгээр Булган аймгийн Булган сум, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжилгээгээр Төв аймгийн Зуунмод суманд Африкийн гахайн мялзан өвчин оношлогдсон байна. Иймд өөрийн сумын гахайтай аж ахуйн нэгж, иргэдэд  дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж байна.

Үүнд:

·         Гахайн худалдаа, арилжаа, солилцоог бусад аж ахуйн нэгж, иргэнтэй хийхгүй байх.

·         Гахайн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хоолны газрын үйлчилгээний төвүүдийн хоолны хаягдал, үлдэгдлээр гахайгаа тэжээхгүй байх

·          Баталгаагүй эх үүсвэрээс гахайн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байх

·         Өөрийн эзэмшлийн гахайг хашаанаас гаргахгүй, бусдын гахайтай нийлүүлэхгүй, тодорхой хугацаанд байнгын хариулга, маллагаанд байлгах

·         Өөрийн эзэмшлийн гахай маллаж буй хашаа, хороо зэрэгт шаардлагагүй  бол гаднаас хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх

·         Гахай нядлах, хэрэгцээлэх тохиолдолд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор хэрэгцээлэх

·         Гахай нь хоол тэжээлийн дуршил буурах, дагжин чичрэх, чацга алдах, ноомойрох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15,1 дэх заалтын дагуу 12 цагийн дотор харьяалах Мал эмнэлгийн Тасаг,  Мал эмнэлгийн үржлийн нэгжийн эмчид дуудлага өгөх зэрэг ажлуудыг цаг алдалгүй хийхийг зөвлөж байна.

 

АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР