Нийтэлсэн : 2019-01-18 11:58:34


“ӨРХИЙН ХӨГЖИЛ-320 ТӨСӨЛ АРВАЙХЭЭР СУМЫН 320 ӨРХӨД ХҮРЧ АЖИЛЛАНА.

Зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн эрүүл мэнд, оюун санаа болоод эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлтөнд хүрч, өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой “Өрхийн хөгжил-320” төсөл Арвайхээр суманд хэрэгжиж эхэллээ. Тус төсөлд  баг, сумын удирдлагуудтай хамтарч 9 шалгуураар 320 өрхийг сонгон авсан бөгөөд өрхийн гишүүдийг бизнесийн мэдлэгтэй болгох, санхүүгээ оновчтой удирдах чадварыг олгох, тэдний эрүүл мэнд, оюун санаа болон эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилтуудын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл 2018 оноос 2021 оны хооронд 4 жилийн хугацаатай хэрэгжинэ.

Өрх жаргалтай бол

Үрс жаргалтай.