Нийтэлсэн : 2019-01-18 11:55:16


ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА.

Арвайхээр сумын 3 өрхийн эрүүл мэндийн төв 30 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, ЗДТГазрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан түшмэл Б.Пүрэвжаргал, Эрүүл мэндийн газрын сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Рэгзэдмаа нар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, ажиллагсадтай уулзаж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцлоо.

 Тус уулзалтаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудтай танилцаж Арвайхээр сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдаж буй  мэргэжлийн боловсон хүчний дутуу орон тоог гүйцээн авч ажиллуулах, эмч ажиллагсадын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, цаашид зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахаар үүрэг чиглэл өгөв.