Нийтэлсэн : 2022-10-27 10:36:48


531 ИРГЭНД ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЛОО.

Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож байна.
Уг ажлын хүрээнд 2022.10.24-өөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Арвайхээр сумын 13 багийн Иргэдийн нийтийн хуралдааны үеэр 531 иргэнд тоон буюу цахим гарын үсэг олголоо.
Тоон буюу цахим гарын үсэг авснаар:
1. Бүх төрлийн үйлчилгээ
2. Гэрээ, хэлцэл байгуулах
3. Банк, санхүү, төлбөр тооцоо
4. Өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоот
5. Бүх төрлийн цахим сервисүүд зэрэгт ашиглана.
Иргэд та бүхэн харьяалал харгалзахгүйгээр нийслэл, орон нутгийн бүртгэлийн хэлтэст хандаж аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноороо нэгдэн тоон гарын үсгээ авах боломжтой.