Нийтэлсэн : 2022-10-06 16:34:07


АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ТҮР ЗОГСООВ.

Арвайхээр сумын 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан энэ оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Арвайхээр сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай сумын Засаг даргын 2022 оны А/168 дугаар захирамж гарлаа.
Иймд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу.