Нийтэлсэн : 2022-01-21 11:14:12


НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Арвайхээр хотын 1 дүгээр улирлын нийтийн их цэвэрлэгээ хуваарийн дагуу 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт явагдаж байна. Гуу жалга, хашааны булан, мухар гудамжны ойр орчмоос ахуйн хог хаягдал ихээр гарч байна. Иймд иргэд та бүхэн зориулалтын хогийн сав, төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаа хаяж орчны бохирдол үүсгэхээс сэргийлээрэй. Өнөөдөр /2022-01-21/ хуваарийн дагуу 5,13 дугаар багуудын нутаг дэвсгэр, төв зах, худалдааны төвүүд, төрийн болон бусад албан байгууллагын орчин, нийтийн эзэмшлийн талбайд их цэвэрлэгээний ажил явагдана.