Нийтэлсэн : 2021-10-01 10:24:37


ӨНӨӨДӨР "АХМАДЫН БАЯР" ТОХИОЖ БАЙНА.

Өнөөдөр /2021-10-01/ дэлхийн "Ахмадын баяр"-ын өдөр тохиож байна. НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр өдгөө 29 жил болж байна.

Ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, баяр баяслын дээдийг хүсэн ерөөе.