Нийтэлсэн : 2021-09-16 11:12:01


Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн, ААН-ийн анхааралд:

МЭДЭГДЭЛ

Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл нь Монгол банкны мэдээллийн санд холбогдож хугацаа хэтэрсэн, хуваарийн дагуу төлөөгүй зээлдэгчид муу зээлдэгчээр бүртгэгдсэн болон 2021 оны  09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн тохиолдолд зээлийн ангиллыг сольж байна. Дээрх хугацаанд зээлээ барагдуулж ангиллаа солиулаагүй тохиолдолд 6 жилийн хугацаанд зээлийн мэдээлэл солигдохгүй бөгөөд бүх төрлийн зээл, лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болохыг мэдэгдье.

Цаашид зээлдэгч нар сар бүрийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүйгээс үүдэн Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу ангилалд бүртгэгдвэл үүсэх эрсдэлийг  манай талаас хариуцахгүй болно.

АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

УТАС: 9900-0897