Нийтэлсэн : 2021-09-16 09:15:24


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 3 АЛБАН ХААГЧИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛЛАА.

Цар тахлын үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханы үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг аймаг, сумын онцгой комиссоос шат дараатай хийж байна.

Энэ удаад цар тахлын голомтод ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх, эрсдэлд нөхцлийн тэргүүнд ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын төлөөлөл 3 залуу боловсон хүчинг иж бүрэн таван ханатай гэртэй болголоо.

Сум орон нутгаасаа ажил амьдралын гараагаа эхлүүлж, цар тахлын үед ажил үүргээ амжилттай, хариуцлагатай гүйцэтгэж буй хүнийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно гэдгийг энэ үеэр аймаг,сумын онцгой комиссын дарга нар илэрхийллээ.