Нийтэлсэн : 2021-09-16 09:11:52


ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ, ТАЛБАЙД АРИУТГАЛ ХИЙЛЭЭ.

Арвайхээр сумын Засаг даргын 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/154 тоот захирамж гарч, дараах арга хэмжээг авч ажиллалаа.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 11-ний өдөр төв зах доторх худалдаа, үйлчилгээний газруудын байр, тасалгаа, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдээр төв зах дахь худалдаа, үйлчилгээний цэгүүд, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийг PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулав.

Өвөрхангай аймгийн хэмжээнд коронавируст цар тахал “Ковид-19”-ын халдвар буурахгүй байгаа тул бүртгэл хяналтын системийн үйл ажиллагааг эрчимжүүлж  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавин ажиллаж байна.