Нийтэлсэн : 2020-04-07 16:47:00


ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАВ.

Арвайхэээр хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн 2020.03.24-ний өдрийн №103 тоот албан мэдэгдлийн хүрээнд спортын ордны зүүн хойд талын уулзварын буцаж эргэх хөдөлгөөнийг хориглож стандартын дагуу хаалт, хашлага хийж байрлууллаа.

Тухайн хэсэгт сүүлийн гурван жилд зам тээврийн 8 осол бүртгэгдэж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа тул дээрх арга хэмжээг авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангууллаа.