Нийтэлсэн : 2020-01-28 11:15:40


“СОЁЛТОЙ ИРГЭН-ЦЭВЭР ХОТ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.


“СОЁЛТОЙ ИРГЭН-ЦЭВЭР ХОТ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Уралдааны зорилго:

Арвайхээр хот нь 2020 оныг “Соёлтой иргэн-Цэвэр хот” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан зорилтот жилийн ажлын мэдээлэл, сурталчилгаа, арга хэмжээнд зорилтот жилийн өнгө төрхийг тодорхойлох зорилготой.

Уралдаанд оролцогч: Уралдаанд оролцохыг хүссэн бүх хүнд нээлттэй.
Бүтээлийн агуулга: “Соёлтой иргэн-Цэвэр хот” зорилтот жилийн онцлогийг харуулсан.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

Цөөн элементтэй байна.
Утга санаа болон агуулгатай байна. /бичиж ирүүлнэ/
Оролцогч нь зөвхөн өөрийн хийсэн бүтээлээр оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-оос хуулсан, санаа авсан бол шалгаруулахгүй.
Уралдаанд оролцогч нь хэдэн ч загвараар оролцож болно.
Лого нь видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх тул жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгүй элементүүд тод харагдаж байхаар нягтрал сайтай байх.
Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Бүтээл хүлээн авах хугацаа:
2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хотын Захирагчийн албаны 303 тоот өрөөнд хүлээн авна.

Шагналын сан:
Уралдаанд шалгарсан нэг бүтээлийг Талархал, 300000 /Гурван зуун мянга/ төгрөгөөр шагнана.

Шалгаруулалт:
Зорилтот жилийн ажлын хэсэг уралдаанд ирүүлсэн нэг бүтээлийг шалгаруулж, 2020 оны 02 дугаар сарын 4-ний өдөр нийтэд зарлана.

Уралдааны талаар лавлах утас: 7032-2382

АРВАЙХЭЭР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЛБА