Нийтэлсэн : 2019-11-15 11:08:42


УСАН САНГУУДАД ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛУУД ХИЙГДЛЭЭ.

Гэр хорооллын цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох худаг, усан сангуудад шат дараатай засвар шинэчлэлийн ажлуудыг хийж байна. Түгээ овооны арын усан санд иж бүрэн засвар /дотор засал, цонх, хайс хашлага, хаалга, дээвэр, гадна будаг/, 4 болон 9 дүгээр багуудын усан сангуудад урсгал засварыг хийж үйл ажиллагааг жигдрүүлэн иргэдэд үйлчилж байна.