Нийтэлсэн : 2019-11-15 11:05:53


ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН БҮРЭЛДЭХҮҮН АРВАЙХЭЭР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Арвайхээр суманд ажиллалаа. Тус ажлын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Өв эко мийт” махны үйлдвэр, Мах боловсруулах үйлдвэр, “Ноос ирээдүй” ХХК-ний үйлдвэрлэлийн түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдхүүн болж гарах хүртэлх бүхий л шат дамжлага, үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо.