Нийтэлсэн : 2019-11-15 11:02:29


ТӨСВИЙН ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтийн сонсголын тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийн хяналтын сонсголыг зарлан "Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан" ТББ-ын Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран зохион байгууллаа.

Сонсголын сэдэв: “Арвайхээр сумын Орон нутгийн Хөгжлийн Сангийн 2018, 2019 оны төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийн үр дүн"-гийн тухай

Сонсголыг зохион байгуулагчид буюу төрийн байгууллага сонсголын сэдвийн тухай үнэн бодит мэдээллийг оролцогч талуудаас олж авахад сонсголын зорилго оршино.