Нийтэлсэн : 2019-10-07 10:05:36


ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА.

Монгол улсын “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хуулийн 6.2-т заасны дагуу “Арвайхээр сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өргөн барилаа.

Тус хуулинд “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.” гэж заасан байдаг.